http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.31
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Бямбацогт: Инфляцийг 6.7 хувьд барина гэдэг нь бодит тооцоолол мөн үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Төсвийн хүрээний мэдэгдэл дээр анхаарах ёстой. Бодлого, зорилгоо хэрэгжүүлэх ёстой Тийм ч учраас Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль гаргасан. Сая тэтгэвэр нэмэх гэж байгаатай холбогдуулан төсөвт тодотгол хийж байна. Өнгөрсөн оны инфляц өндөр гарсан энэ онд мөн адил өндөр болж байна. Нийлүүлэлт, нийлүүлтийн хомстол бензин шатахуун үнэ өсөж байгаа гэтэл инфляцыг 6,7 хувь гэсэн байна. Бодитой төлөвлөж, бодитой хиймээр байна. Яг энэ хэмжээндээ барьж чадах уу?

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ