http 3

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.01.28
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Бямбацогт: Бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй барих тал дээр анхаарах ёстой

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Нийгэм эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад сар шинийн босгон дээр ахмадын тэтгэвэр нэмэх гэж байгаа бодлогыг дэмжиж байна. Гэхдээ бодож, тооцоо, судалгаатай нэмэх байсан болов уу гэсэн байр суурьтай байна. Цаашдаа цалингийн доод хэмжээ, цалин, халамжийг нэмэгдүүлэх гээд эх захгүй өрсөлдөөн,уралдаан болдог. Үнийн өсөлт нэмэгддэг.

Иймд бараа бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх ямар бодлого барих вэ? Үүн дээр анхаарах ёстой. Цар тахлын үед нөхцөл байдал хүнд байна. Цаашдаа экспортын бодлогоо яаж зохицуулах вэ? Бодлогоо том болгож Засгийн газар анхаарч ажиллаарай.   

ШИНЭ МЭДЭЭ