2022.01.18
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг
Э.Батшугар: Монгол улс энэ хуулийг батлах цаг нь болсон
УИХ-ын чуулганы /2022,01,18/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
Лондонгийн Металын бирж 1877 онд, Дэлхийн хамгийн том Чикагогын бирж 1898 онд байгуулагдсан манайх 100 жилээр хоцорч байна. Гэхдээ бидэнд анхаарах зүйл бий. Уул уурхайн бирж дээр ирээдүйн худалдааны хэлэлцээрийг өнөөдөр мөнгөжүүлээд, үнэт цаасжуулаад арилждаг арилжаа нь 99 хувь явагддаг. Үнийн хэлбэлзлээс хамгаалж байгаа юм. Бирж байгуулахад анхаарах зүйл их байна. Бирж дээр хөрөнгө оруулагчид орж ирдэг. Үнэ унаж байхад мөнгө хийдэг бололцоог гаргаж өгөх хэрэгтэй. Технологийн асуудлаа зохицуулсан уу. Ложистикийн асуудал бас чухал, үүнийгээ шийдэх хэрэгтэй. Үнэ зах зээлийн зарчмаараа явна, гэхдээ анхаарах зүйл байна.
Түүний асуултад УУХҮ-ын сайд Г.Ёндон хариуллаа.