2021.12.15
Гадаад харилцаа
Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдын нийгэмлэг "CISAC" Ази–Номхон далайн бүсийн хуралд оролцлоо
Монголын хөгжмийн зохиолч, нийтлэгчдын нийгэмлэгийн үйл ажиллагааны ил тод байдал, мэргэжлийн боловсон хүчний чадавхи зэрэг хууль эрх зүйн нөхцлийг хангасны үндсэн дээр 2021 оны 8 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан анхны хамтын удирдлагын байгууллага болсон.
Шинээр батлагдсан Оюуны өмчийн тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуульд орсон шинэчилсэн найруулга, дагаж мөрдөх зарим журам, жишиг гэрээ зэрэг өргөн хүрээтэй эрх зүйн шинэчлэл хийгдэж Монголын эдийн засаг болон соёл урлагийн салбарт үзүүлж буй нөлөөлөл болон "COVID19" ямар байгаа талаарх асуудлаар хамтын удирдлагын байгууллагын удирдлага, гишүүдэд танилцуулга хийж, асуултанд хариулав.