МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.30
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Иргэдийн амьжиргаа хүнд байгааг анхаарч төсөл, хөтөлбөртөө тусгах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлогo” батлах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Томоохон төслүүдээ урагшлуулья гэж байгаа Засгийн газрын саналыг зарчмын хувьд дэмжиж байна. Үүн дээр тодруулах зүйл байна. Хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудаа энд хөтөлбөрийн хамт өргөн барих нь зүйтэй байсан. Хуулиудтайгаа хамт хэлэлцвэл үр дүнтэй болно. Хуулиуд орж ирээгүй шалтгаан юу вэ? 

Том төслүүд эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй. Гэхдээ тулгамдсан, цаг үетэйгээ холбоотой хэдэн асуудал бий. Бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ирэх онд бид ямар арга хэмжээ авах гэж байна вэ? 10 ихнаядын хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ? Зээлийн зөрүү санхүүжилт 90 тэрбум төгрөгийг төсөв батлах үед багасгаад баталсан. Зээлийн хүртээмж хэр байх вэ? Хөрөнгө оруулалтын зээл болгон өргөжүүлсэн. нөхцөл шаардлагыг сулруулах шийдвэр УИХ-аас гарсан. Үүний хүрээнд ямар арга хэмжээ авагдах вэ? Ажлын байр нэмэгдүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ?

Одоо нөхцөл байдал амаргүй байна. Инфляц, хил гаалийн асуудал, импортоос хамаарсан хомсдол үүсэх вий, бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол бий. Мөнгөний бодлого баримтлах тал дээр Засгийн газар хомспол, үнэ өсгөхгүй байх талаар хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, үүнд дэмжлэг үзүүлэхийг Монголбанкинд даалгасан. УИХ-ын тогтоол ч бий. Энэ хүрээнд Засгийн газраас ойрын хугацаанд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга хэмжээ юу вэ?

Хүн амын ажил эрхлэлтийн байдал, амьжиргааны түвшин сайн биш байна. ҮСХ-оос гаргасан судалгаагаар 2017/11 сард хонины жижиглэнгийн үнэ энэ оныхтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна. Инфляц 10,5%-д хүрсэн. Нэмэгдэхгүй гэх баталгаа алга. Иргэдийн өрхийн зарлага өмнөх оны мөн үеэс 125,000 төгрөгөөр буурсан. Ажилгүй хүний тоо 17,600 мянгаар өссөн гээд нийгэм эдийн засаг, амьжиргаа амаргүй тоо харагдаад байна. Бид ойрын том төслүүд, хөтөлбөрөө хэрэгжүүлэхдээ ажлын байр нэмэгдүүлж, орлоготой байх, цалин, тэтгэвэр нэмэх тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

Засгийн газрын нөхцөл байдал хүнд үед ойлгож байна. Гэсэн ч иргэдийнхээ амьжиргаанд анхаарахгүй бол байдал хүндрэх байх."

Түүний асуултанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ