2021.12.23
Эдийн засаг, Худалдаа
Н.Энхболд: Чөлөөт бүсд ажиллах компаниудаа ухаалаг сонгож байж ажил сайн явна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
Чөлөөт бүс хөрөнгө оруулалт татдаг гол салбар. Хятад улс далай орчмын хотуудаа чөлөөт бүс болгож өнөөдөр дэлхийн хоёр дахь эдийн засаг болчихсон явж байна. Одоо эрчимтэй ажиллах ёстой. Хятадын тал хөрөнгө мөнгөтэй ажлаа сайн хийнэ, манайх бас дутахгүй чөлөөт бүсээ хөгжүүлэх ажлаа сайн хийгээрэй. Тендер зарласан компаниудаа сайн сонгоорой.
Гэрээ батлагдаад тэнд ажиллах компаниудаа ухаалаг сонгох хэрэгтэй. Нэг жишээ хэлэхэд шуудан ложистикийн DHL компани. Энэ компани өмнө нь Монгол компаниудтай өрсөлдөөд бараагүй гэсэн. Ийм зүйл хийж болохгүй. Ухаалаг ажиллах ёстой. Тэнд зөв сонголтоор сайн компани ороод ажил хийвэл төр оролцоод байх шаардлагагүй болно.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26