МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.23
Эдийн засаг, Худалдаа

Ё.Баатарбилэг: Чөлөөт бүс байгуулагдсанаар ямар үр дүнд хэзээ хүрэх талаар судалгаа байна уу?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.23\ нэгдсэн хуралдаанаар  Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төсөл-ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

Чөлөөт бүсийн хууль гарснаас хойш Чөлөөт бүсийн үйл ажиллагаа явсангүй. Өмнө нь Замын-Үүдийн чөлөөт бүс гэж байгуулагдсан бүсээс хил дамнасан чөлөөт бүс болохоор ямар давуу тал гарах вэ? Манай улсын хүчин чадал ямар билээ.Урд хөрш ямар билээ. Гадны ямар сайн туршлага байна вэ? Хил дамнасан энэ бүсээс шалтгаалж хүч чадалтай улсын бизнес давамгайлахгүй юу? Ямар ямар үе шаттайгаар ямар ажил хийгдэх вэ? Хэзээ үр дүн гарах талаар судалгаа байна уу? Тоо, баримт хэрэгтэй байна.

Түүний асуултад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ