МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.12.22
Гадаад харилцаа

Б.Энх-Амгалан: Замын –Үүд чөлөөт бүсийн худалдааны эргэлтийг хэрхэн тооцсон бэ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2021.12.22/-ний өдрийн хуралдаанаар  Монгол Хятадын Замын-Үүд Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хуралдааны үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: 

Замын-Үүдийн захирагчийн ажлын албанаас асууя. 900 га газар аваад олон жил боллоо ямар ажил хийв ээ? Улсын төсөв, гадаадын зээл тусламж, хөнгөлттэй зээлийн хүрээнд 6.6 тэрбум төгрөг, 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Дэд бүтэц нь болоод цаад талтайгаа харьцахад болчихсон уу гэдэгт хариулж өгөөч. Замын-Үүдийн чөлөөт бүсийн газар нутагт хувийн хэвшлүүд газар авчихсан. Үйл ажиллагаа явуулах гэхээр хувийн аж ахуй нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийх үү? Яах уу? Харьцаа нь яаж явах юм бэ?

Хоёрдугаарт, Хятад улстай ойлголцлын зөрүүгээ арилгасан юмуу? Монгол Улс – БНХАУ-тай иж бүрэн түншлэлийн харилцаатай. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээтэй. Ойлголцлын зөрүү арилгана гэж хэдэн жил чиглэл гаргаж явлаа. Зөрүүгээ арилгачихсан уу? Ямар ч зөрүү байхгүй юу? Хятадын төлөвлөлт, Монголын төлөвлөлт хоёр өөр юм байна лээ. Тэрэнтэйгээ уялдах юмуу? Яаж явах юм бэ?

Гуравдугаарт, Хэлэлцээрийн төсөл ирүүлсэн гээд байдаг. Тэр нь ямар төсөл юм бэ? Хэлэлцээрийн төслийг авч  үзэж болох уу? Та нар чөлөөт бүсдээ санхүүгээ яаж авч явах юм бэ? Юань төгрөгийн харьцаагаа яаж авч явах юм бэ? Банкныхаа системийг яаж явуулах юм, худалдааныхаа эргэлтийг яаж тооцож байна вэ? Соёрхон баталж болно. Миний харж байгаагаар та нар минь жаахан бэлтгэлгүй ус руу үсэрчих гээд байх шиг харагдах юм. Үүнд тодорхой хариултууд өгөөдхөөч. Ямар бэлтгэл хангаж байгаа талаараа?

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангийн асуултад Замын-Үүд Чөлөөт бүсийн захирагч А.Энхзул хариуллаа. 

Түүний хариултын дараа Б.Энх-Амгалан гишүүн тодруулга хийсэн юм. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Сая хэллээ. Эрээний дэд бүтэц хийгдэж дуусчээ. Тэгэхээр бидэнд тэдэнд тааруулж хийхээс өөр аргагүй болж байна. Чи байшингаа нураа, би өөрөөр барина гэлтэй биш. Та бүхэн 58.8 сая ам.доллараар дэд бүтэц хийчихсэн нь холболтгүй, явдаггүй үхмэл хөрөнгө. 66 аж ахуйн нэгжид юм өгчихсөн өнөөх нь хөрөнгө оруулалт хийдэггүй. Үйл ажиллагаа чинь гацчих вий дээ. Эрээн чөлөөт бүсээ хариуцна гэвэл бид Баяннуур аймгаас хараат болдог шиг юм болчих вий дээ. Засгийн газар хооронд хэлэлцээрэй. Ойлголтын зөрүүгээ засгийн газар хоорондын хэлэлцээрээр ярьж, комисс дээр ярьж байхгүй бол та нар Эрээнээс хамааралтай болно шүү. Эрээний захирагч бүгдийг нь мэддэг ийм байдалтай болчих вий дээ. Бид нар Баяннуураас бүрэн хамааралтай байсан шүү дээ. Үүн шиг юм болох вий дээ, анхаараарай. 

ШИНЭ МЭДЭЭ