2021.12.15
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
С.Одонтуяа: Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудалдаа саналаа бүрэн оруулж чадсан уу?
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.15/ боллоо. Хурлаар “Улсын тусгай хамгаалалттай газрын ангиллыг шинэчлэн тогтоох тухай” Ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Ажлын хэсэгт төрийн бус байгууллага эсвэл мэргэжлийн судлаачид орсон уу? Тийм бол Ажлын хэсгийн гишүүд тухайн асуудалдаа саналаа бүрэн оруулж чадсан уу?
Түүний асуултад Ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.