2021.12.14
Зам, Тээвэр
Г.Амартүвшин: Гаалийн татвар өөрчлөгдсөнтэй холбоотой онгоцны тасалбарын үнэ буурах уу?
Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2021.12.14/ боллоо. Хурлаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
Гаалийн НӨАТ болон гаалийн татвар өөрчлөгдөж байгаатай холбоотой иргэдийн нислэгийн тасалбарын үнэ буурах уу?
Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоол гарсан. Энэ тогтоолыг шинэ дарга нь маш сайн мөрдөх ёстой шүү гэдгийг хэлэх нь зүйтэй.
Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар хариуллаа.