2021.12.09
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Сонгинохайрхан дүүрэгт 300 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ
УИХ-ын намрын чуулганы хуралдаанаар 2022 оны Улсын нэгдсэн төсвийг баталсан. Сонгинохайрхан дүүрэгт 2022 оны улсын төсвийн 300 гаруй тэрбум төгрөгөөр тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг хийхээр болсныг Х.Нямбаатар гишүүн мэдээллээ.
Үүнээс 156 тэрбум төгрөгийг Толгойт, Ханын материал, Баруун салаа, Тахилт, Орбит чиглэлд буюу УИХ-ын сонгуулийн 27-р тойргийн бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Ирэх онд эхний ээлжийн 59 тэрбум төгрөгийн санхүүжилт орохоор болсон байна.
Сонгинохайрхан дүүрэгт ээлтэй, тохилог орчин бүрдүүлэх хүрээнд 5.4 тэрбум төгрөгөөр дараах ажлыг хийж гүйцэтгэнэ.
- Цэвэр, бохир усны шугам сүлжээ татах
- Инженерийн дэд бүтцийн хангамжийг сайжруулах
- Гудамж, талбайн гэрэлтүүлэг, камержуулалтын ажлыг дуусгах
- Төв цэвэрлэх байгууламжийн лагийг цэвэрлэж, үнэргүйжүүлнэ