2021.11.26
Эрүүл мэнд
Баянзүрх дүүргийн 11-р хорооны ЭМТ-д тоног төхөөрөмж гардууллаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх дүүргийн 11-р хорооны Эрүүл мэндийн төвд 400 сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.
Тус хороо нийслэлийн хамгийн их хүн амтай хороо учир эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүн бүрт хүрч чаддагүй байсан аж. Б.Саранчимэг гишүүн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжтэй байлгах, эрүүл мэндийн төвүүдийн хүчин чадал болон анхан шатны тусламжийн нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч, 2016 оноос хойш жил бүр эмнэлгийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд хувь нэмэрээ оруулсаар ирсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
Генетикийн нөөцийн тухай хууль батлагдлаа
2021.12.16