Д.Сумъяабазар: Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлд хуримтлагдсан асуудлыг үе шаттайгаар шийднэ
2021.12.06
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Сумъяабазар: Сүүлийн 30 жилийн хугацаанд нийслэлд хуримтлагдсан асуудлыг үе шаттайгаар шийднэ

МАН-ын 30 дугаар их хурал өнөөдөр болж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Нийслэл Улаанбаатар хотын сүүлийн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан асуудлыг үе шаттайгаар эхнээс нь шийдэж байна. Ингэхдээ Улсын их хурал, Засгийн газар гэсэн ажлыг ярилцаж шийдсэн. Өнгөрсөн хугацаанд бид нийслэл хотынхоо хөгжлийн асуудлыг зогсоож байгаа асуудал бол хууль эрхзүйн хязгаарлалт гэдгийг оновчтой тодорхойлсон. 

   Хууль эрхзүй дээр шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулаад, нэгжийн хууль, Монгол Улсын Засаг захиргаатай холбоотой, түүний удирдлагын тухай хуулийг оруулсан.  Үүний араас нийслэлийн Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай бие даасан хууль батлагдсан. Энэ хоёр хууль бол нийслэлийн хөгжлийг тэлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх гол хөшүүрэг, дэмжлэг болж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монголын Засгийн газар төсөвт, төвлөрүүлж байгаа 420 тэрбумын орлогыг Улаанбаатар хотод  хөрөнгө оруулалтын хэлбэрээр эргүүлэн үлдээж байгаа нь өнөөдөр нийслэлд тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд томоохон дэмлжэг суурь болсон" гэв.

ШИНЭ МЭДЭЭ