2021.11.18
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумд 150 ортой цэцэрлэг баригдана
УИХ-ын гишүүн Т.Аубакирын санаачилгаар 2022 оны улсын төсөвт Улаанхус сумын хүүхдийн цэцэрлэг барих төсвийг тусгуулж, 2022-2023 оны төсвийн хөрөнгө оруулалтаар баригдахаар боллоо.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Баян-Өлгий аймгийн Улаанхус, Цэнгэл сумдад ажиллаж, Улаанхус сумын 150 ортой цэцэрлэгийн ажлыг дэмжин шийдвэрлэхээр болсон билээ.
Тус цэцэрлэгийн асуудал шийдэгдсэнээр Улаанхус сумын хүүхдүүд орчин үеийн стандартын шаардлага хангасан шинэ байранд суралцаж, сургуулийн өмнөх насны боловсролын хүртээмж сайжрах боломж бүрдэх юм.