2021.12.03
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи
Б.Энх-Амгалан: Кибер аюулгүй байдлын тогтолцоо сайжирсан
УИХ-ын өнөөдрийн /2021.12.03/ нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
Кибер аюулгүй байдлын тухай хуулийг цаг үеэ олсон гэж үзэж байна. Дэлхий дахинд цахим гэмт хэргийн хохирлын хэмжээ 2015 онд 3 их наяд байсан бол 2025 онд 10.5-нд их наяд болж өссөн. Цахим халдлагын гол субъект нь хувь хүмүүс, бүлэглэл байдаг.
Хуулиараа бол Кибер аюулгүй байдлын тогтолцоо сайжирсан. Гэхдээ хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай байна.
- Цахим аюулгүй байдалтай холбоотой зардлаа өсгөх нь зүйтэй.
- Мэдээллийн аюулгүй байдлын ажилтнуудынхаа нийгмийн баталгаа, цалинг анхаараарай.
- Цахим холбооны сүлжээний дугаарлалтаа зөв хийх хэрэгтэй.
- Цахим орчинд хүний эрх, хүүхдийн эрхийг хамгаалахад анхаарах ёстой.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02