2021.12.02
Гадаад харилцаа
УИХ-ын гишүүд Олон улсын парламентын холбооны хуралд амжилттай оролцлоо
Испанийн Вант улсын Мадрид хотод зохион байгуулагдсан Олон улсын парламентын холбооны 143-р ассамблэйд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Н.Учрал нар оролцсон юм.
Манай улсын Парламентийн гишүүд тус ассамблейн үеэр зохион явуулсан олон чухал хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.
Түүнчлэн ОУПХ-ны ардчилал, хүний эрхийн байнгын хорооны хуралд оролцож, удирдах товчооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ОУПХ-ны эмэгтэй парламентчдын форумын удирдах товчооны гишүүнээр нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам нараа дэмжжээ. УИХ-ын С.Бямбацогт нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон эмэгтэй гишүүддээ баяр хүргэж, амжилт хүссэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
Энхийг сахиулагчдын хүүхдүүдийг баярлууллаа
2025.01.01
ШИНЭ ОН, ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ
2025.01.01
ШИНЭ ХАНДЛАГААР ШИЙДВЭРТЭЙ АЖИЛЛАНА
2024.12.31