УИХ-ын гишүүд Олон улсын парламентын холбооны хуралд амжилттай оролцлоо
2021.12.02
Гадаад харилцаа

УИХ-ын гишүүд Олон улсын парламентын холбооны хуралд амжилттай оролцлоо

Испанийн Вант улсын Мадрид хотод зохион байгуулагдсан Олон улсын парламентын холбооны 143-р ассамблэйд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, Ж.Сүхбаатар, Н.Учрал нар оролцсон юм.

Манай улсын Парламентийн гишүүд тус ассамблейн үеэр зохион явуулсан олон чухал хэлэлцүүлэгт оролцож, санал бодлоо илэрхийлсэн байна.

Түүнчлэн ОУПХ-ны ардчилал, хүний эрхийн байнгын хорооны хуралд оролцож, удирдах товчооны дэд ерөнхийлөгчид нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, ОУПХ-ны эмэгтэй парламентчдын форумын удирдах товчооны гишүүнээр нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ч.Ундрам нараа дэмжжээ. УИХ-ын С.Бямбацогт нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдсон эмэгтэй гишүүддээ баяр хүргэж, амжилт хүссэн байна.

ШИНЭ МЭДЭЭ