МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Д.Тогтохсүрэн: Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон
2021.11.22
Улстөр

Д.Тогтохсүрэн: Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа талаар хуралдлаа. Тэр тусмаа онгоцны шатахуунтай холбоотой асуудлаар хуралдав. Засгийн газар өнгөрсөн сард хуралдаад хувийн хэвшилд байсан онгоцны шатахууныг төрийн өмчит компаниар дамжуулж явуулах нь зүйтэй хэмээн үзэн УИХ-д хуулийн төсөл өргөн барьж байгаа юм. Эрдэс ойл ТӨК цаашдаа Оросын Роснефьт компанитай хамтран онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, гол нь үнийг нь бууруулах зорилготой.

Засгийн газар Богд Зонховын хөшөөний санхүүжилтийг царцаахаар болсон. Харин энэ хөрөнгийг эрүүл мэндийн салбар гэх мэт бусад чиглэл рүү зарцуулах нь зөв гэж үзэж байгаа. Засгийн газар энэ талаараа мэдээлэл хийх болно. ” гэв.

ШИНЭ МЭДЭЭ