2021.11.21
Эрүүл мэнд
Сант сумын эмнэлэгт хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, компьютер хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймгийн газар тариалан эрхэлдэг сумдын нэг Сантын Эрүүл мэндийн төвд ажиллаж, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, компьютерийг нь хүлээлгэн өглөө.
Сант сум 2180 хүн амтай, үүнээс сумын төвд 1312, хөдөө 869 иргэн ажиллаж амьдарч байна. Эрүүл мэндийн төвд нэг их эмч, долоон сувилагч ажиллаж эхийн эдэгдэлгүй, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай сайн үзүүлж байна. Сумын эмнэлгийн хэмжээнд ганцхан компьютертэй байсан нь ажилд ажиллахад хүндрэлтэй байсан аж.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам тус эмнэлэгт дутагдалтай байсан компьютер болон хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хүлээлгэн өгснөөр ажил үүргээ шуурхай гүйцэтгэх, амьсгалын дутагдалд орсон иргэнд хүчилтөрөгчийн аппаратаар үйлчлэх боломж нээгдлээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27