2021.11.19
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс
Н.Ганибал: Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажил Сүхбаатар аймгаас эхэллээ
ДЭМБ-аас “Монгол Улс малаа эрүүл болгочих юм бол дэлхийн зах зээл дээр бүх бүтэгдэхүүнээ гаргах боломжтой” гэдгийг хэлдэг.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Малаа эрүүл байлгах нэг үндсэн нөхцөл нь малын шилжилт хөдөлгөөнийг хянах явдал. Хот суурин газар руу тээвэрлэх амьд малыг энэхүү пунктээр оруулаад гаргахад ариутгалын асуудал шийдэгдэнэ. Энэхүү ариутгалын пунктыг бүх аймаг, сумдад байгуулснаар Монгол Улс бүхэлдээ малынхаа шилжилт хөдөлгөөнийг хянаж, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах үүд нээгдэх болно. Цаашилбал, малчдын орлогыг 10 дахин нэмэгдүүлэх ажлын эхлэл болж байна.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдсанаас хойш уг хуулийн хэрэгжилтийг хангах ажил Сүхбаатар аймгаас ийнхүү эхэлж байна. Сүхбаатарчууд Монгол Улсын хэмжээнд мал эмнэлгийн салбарт үлгэр дуурайл болох ажлыг эхлүүлж байгаад баяртай байна.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо
2022.04.13
Монгол Улсын аваргууд шагналаа гардан авлаа
2022.01.31