МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Чинзориг: Энэ хуулийн төслийг гишүүд дэмжээд явах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Энэ хуулийг Их хурал багагүй хугацаанд судалсан бараг 2 жил болж байна. Холбогдох байнгын хороо судалж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуультайгаа уялдуулаад өөрчлөлт орох ёстой, батлагдаад бараг 20 жил болж байгаа хууль. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн хүрээнд маш их өөрчлөлт орсон. Тусгай зөвшөөрлийн асуудалд өөрчлөлт оруулж иргэдээ хамгаалж байгаа. Мөн гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулах зарчмаар явж байгаа үүнийг төсөлд тусгасан.

Харин гадаадаас чадварлаг боловсон хүчин авч болно. Манайхан гадаад улс орнуудад ажиллах хүчин гарч байна гэж олон жил ярьж байгаа. Үүнд халамжийн бодлого нөлөөлж байгаа юм биш. Нэгдүгээрт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг салбартаа анхаарал хандуулаагүй дараа нь цалин хөлс өндөр байгаа учраас залуучууд гадагшаа явж байгаа. Манай хүн амын бараг 30 хувь ядуу амьдарч байгаа учраас халамжийн бодлого байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ