МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Хууль, эрх зүй

Б.Жаргалмаа: Шүүх ил тод, шударга байх нь та бүхний үйл ажиллагаанаас хамаарна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцүүлгийг хийж байна.

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд зориг гарган нэрээ дэвшүүлж, нийт 5 шатны шалгаруулалтад тэнцсэн та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье. Гишүүд маань жендерийн асуудлыг нэлээн хөндөж ярилаа.

Нээлттэй сонсголын үеэр хатуу шүүмжлэлийг УИХ-ын гишүүд, ажлын хэсгийнхэн хэлсэн. Аливаа хүн ажил хийж байж л сайн муу бүх үгийг сонсож байдаг. Та бүхэнд хандаж хэлсэн бүх үгийг зөвөөр хүлээн авч, хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна. Хүмүүс шүүмжлэх тусам урам авч, бид сайн ажиллаж байгаа юм байна гэж бодоорой.

Хуулийн шинэчлэлийн хүрээнд нээлттэй сонсгол маш амжилттай зохион байгуулагдсан. Энэ нь олон нийтэд хүрсэн байх. Шүүх ил тод, шударга, улс төрөөс хараат бус байх нь та бүхний үйл ажиллагаанаас шууд шалтгаална. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон ээж, аавууд хуулийн мэдлэггүйгээс үүдэн шийтгэл хүлээж, хохирогч болох эрсдэл их байдаг. Эрхээ хамгаалах чадамжтай иргэд ч хохирогч болсон тохиолдол бий. Үүнийг анхаарч ажиллахыг сануулах гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ