2021.11.18
Хууль, эрх зүй
Н.Энхболд: Шударга байх, хууль мөрдүүлэх манайд хэцүү, гэхдээ хичээгээрэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.18/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: Шударга байх, хууль мөрдүүлэх манайд хэцүү, гэхдээ хичээгээрэй
Бид нар яагаад Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан бэ? Хоёр шалтгаан байсан. Нэгдүгээрт, төрийн бодлого гаргадаг тогтолцоо, эрх мэдэл хуваарилалт болохгүй байсан. Хоёрт, Шүүх эрх мэдлийн үйл ажиллагаа олон нийт, судлаачдын дунд унасан юм. Энэ бол гол хоёр том шалтгаан. Өмнө нь Шүүх эрх мэдэл ганц хүнээс шалтгаалдаг байсныг олон хүнээс хамааралтай сонгодог болголоо. Дараа нь улс төрчид шүүх уруу хүн оруулж нэр хүнд нь унасан. Ийм учраас энэ өөрчлөлтийг хийж байгаа.
Жилдээ манайд 60-80 мянган хэрэг бүх шатны шүүхээр шүүлгэжээ. Дийлэнх нь эдийн засгийн асуудалтай хэрэг байдаг, үүнд улс төрчид оролцдог. Шүүхийн завхрал дээд шатандаа хүрсэн. Шинэ нийгмийн харилцаа ялангуяа, санхүү, эдийн засгийн харилцааны талаар мэдлэг дутмаг байдаг, анхаараарай. Шударга байх, хууль мөрдүүлэх манайд хэцүү. Одоо хуулийн дагуу амьдрах гэхээр асуудал их гарна. Найз нөхөдгүй, хамаатан садантайгаа зөрчилдөх асуудал гарна, даваад гараарай. УИХ хийх ажлаа хийлээ, одоо та бүхэнд найдахаас өөр арга байхгүй, сайн ажиллаарай. Намын гишүүнчлэлд өмнө нь байсан хүн байна уу?
Түүний асуултад нэр дэвшигчид хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төв аймагт бүтээн байгуулалт өрнөж байна
2021.11.03
Төв аймагт өрнөж буй бүтээн байгуулалтууд
2021.10.26