МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.18
Зам, Тээвэр

С.Чинзориг: Нийлүүлэлт дээрээ анхаарч ажиллахгүй бол юмны үнэ ахин нэмэгдэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.18\ нэгдсэн хуралдаанаар “Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг: 

Ирэх жилийн мөнгөний бодлогыг хэвийн явуулахад анхаарах зүйл байна. Бид экспортыг дэмжсэн өөдрөг төсөв баталсан. Энэ жилийн гүйцэтгэл 2-р улирлын байдлаар асуудалтай байна. Нүүрсний тээвэрлэл дээрээ анхаарах хэрэгтэй байна. нарийн дэглэм тогтоож байж ажлаа хийхгүй бол өөдрөг баталсан 36 сая нүүрс явахгүй.

Нэг боломж нь үнийн өсөлт тааламжтай байгаа. Таван толгой, Зүүнбаян, Таван толгой, Гашуунсухайтын төмөр замаа гарцтай болгож, хил нэвтрүүлэх ажлаа сайн хийх хэрэгтэй. Ирэх жилийн төсөв 18 их наядын тэслэн төсөв баталсан.Үүн дээрээ анхаарч ажиллах ёстой. Нийлүүлэлттэй холбоотой асуудал их байна.

Нийлүүлэлт дээрээ анхаарч ажиллахгүй бол юмны үнэ ахин нэмэгдэнэ. Үнийн хөөрөгдөл дээр анхаарах ёстой. Хөрш орнуудтай Ковидын шинжилгээний талаар ярилцаж, шийдэх хэрэгтэй. Үүн дээр Сангийн сайд, Зам, тээврийн сайд нар онцгой анхаарч ажиллах ёстой.

ШИНЭ МЭДЭЭ