МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16

Э.Батшугар: Виртуаль хөрөнгө нь төлбөрийн хэрэгсэл үү, үнэт цаас уу

Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан ажлын хэсгийн хуралдаж байна.

Хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа.   

УИХ-ын гишүүн Э.Батшугар: Энэ хууль цаг үеэ олсон Монгол Улсын хувьд зайлшгүй шаардлагатай хууль юм гэж харж байна. Бусад улсуудын хуулийг харахад бүрэн төгс зохицуулж чадсан хууль байхгүй юм билээ. Бүгд л янз бүрийн дүрэм журам туршаад яваа, зарим нь бүх зүйлийг хориглож байна. Гэхдээ эргэж харахад энэ улс орнууд хууль боловсруулахдаа нэг зүйлийг маш тодорхой болгосон байна. Виртуаль хөрөнгө чинь төлбөрийн хэрэгсэл үү, үнэт цаас уу гэдгийг. Энэ хуулийг боловсруулахдаа бид яг алийг нь баримтлан боловсруулсан юм бэ?

Виртуаль хөрөнгө төлбөрийн хэрэгсэл үү, аль эсвэл үнэт цаас уу? Худалдаж аваад үнэ өсөхөөр зардаг спикуляц хийдэг үнэт цаас юм уу? Аль эсвэл хоорондоо бараа таваар, бүтээгдэхүүн, сервис солилцож болох төлбөрийн хэрэгсэл үү?

Анх биткойн гарахдаа төлбөрийн хэрэгсэл болон гарч ирснийг бүгдээрээ мэдэж байгаа. Харин өнөөдөр хаашаа яваад байна вэ гэдгийг асууя.

Э.Батшугар гишүүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ