МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.16
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

П.Анужин: Гадаадаас ирж буй ажиллах хүчнийг сэтгэлзүйн эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна уу

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгийг хийж байна.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн П.Анужин: Хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбоотой, хуультай шууд бус хэдий ч хамааралтай нэг асуулт байна. Боловсролын салбарт элдэв гаж зуршилтайгаас гадна сэтгэцийн эмгэгтэй хүмүүс орж ирээд байна. Сэтгэлзүйн хувьд эрүүл эсэхийг тусгасан ямар нэгэн зүйл заалт байна уу? Зөвхөн боловсролын салбар гэлтгүй орж ирж буй хүмүүст. Саяхан Монгол Улсад байдаг нэг сургуульд гаднаас ирсэн багш нь бэлгийн зүй бус зүйлийг видеогоор сурталчилсан үйл ажиллагаа гарсан шүү дээ. Сурагчид нь айсан. Энэ чинь муу зуршил дагуулахаас илүү сэтгэцийн хувьд эрүүл саруул гэдэг нь яаж шалгагдаж Монгол Улсын хилээр орж ирж байгаа юм бэ гэдэг зүйл заалт хуульд хэрхэн тусгагдсан бэ гэдгийг асууя.

Түүний асуултад ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хариуллаа.

П.Анужин гишүүн тодруулга  болгон ахин асуулт асуулаа. 

П.Анужин: Эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах бол эртнээс байсан зүйл. Эрүүл мэнд гэдэг дотор нь би сэтгэлзүйн эмгэг гэж асуугаад байгаа юм. Дэлхий ертөнцөд сэтгэлзүйн эмзэгшил, нэн ялангуяа Ковидын дараа сэтгэлзүйд үзүүлж буй хор нөлөөлөл асуудал болоод эхэллээ. Тэгэхээр эрүүл мэндийн үзлэгийг асуугаагүй, сэтгэлзүйн, сэтгэцийн хувьд эрүүл гэдгийг яаж тогтоож байгаа юм бэ?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хариулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ