2021.11.12
Гадаад харилцаа
Бүгд найрамдах хятад ард улсаас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдтай уулзлаа
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан, Б.Чойжилсүрэн нар /2021.11.11/-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд Цай Вэнь Руйтай Төрийн ордонд албан уулзалт хийлээ.
Уулзалтаар хөрш орны хамтын ажиллагаа, Чөлөөт бүс, хил боомт, ачаа тээвэр, жолооч нарт тулгамдаж буй асуудлаар харилцан санал солилцлоо.