2021.11.11
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Чанар үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшуулал гэсэн нэр томъёо хэрэглэх шаардлага байгаа юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.11\ нэгдсэн хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Асуулт байна. 40.1 дээр Боловсролын сургуулиуд хувьсах зардлаар санхүүжүүлж байгаа үүнийг Чанар үнэлгээний үр дүнгийн нэмэлт урамшууллын зардлаар санхүүжүүлнэ гэж орж ирж байна. Манайхан өөрсдөөрөө янз бүрийн нэршил хэлээд орж ирж байна. нэмэлт урамшуулал гэж яг юу хэлж байгаа вэ? Хөдөлмөрийн хуульд заасан заалтаас өөр үү, цалин хөлсний бүтцэд өөрчлөлт оруулаад өөрсдийнхөөрөө ингэж нэр өгөөд орж ирж болох уу?
Цаашдаа цалин хөлс гэсэн ойлголт байх уу? Сангийн яам юу гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуультай яаж уялдаж байгаа вэ? Одоогийн хувьсах зардлаар тооцож болохгүй юу? Нэмэлт урамшууллын зардлаар гэдгийг ойлгохгүй байна. Сангийн сайд юу гэж харж байна вэ? Суурь хууль нь батлагдаагүй байхад бусад хуультайгаа зөрчилдсөн ийм зүйл байж болох уу?
Түүний асуултад Д.Тогтохсүрэн хариуллаа.