МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.11.09
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Ж.Сүхбаатар: Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэвлэл мэдээллийнхэн зөв ойлгох хэрэгтэй

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаан боллоо. Хурлаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Энэ хууль хүний хувийн мэдээллийг хамгаалах хууль, иймд сэтгүүлчид зөвөөр ойлгох хэрэгтэй. Нийтийн мэдээллийн зүйл яриагүй. 8-р зүйл дээр байгаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах асуудлыг хүмүүс буруу ойлгоод,  энэ заалтыг мушгиж байна. Харин Нийтийн мэдээллийн хууль дээр анхаарах зүйл бий.Гарчиг бас тийм байгаа. Хуулийн зорилгоо тодорхой болгох ёстой. Хүний эрхийн асуудалтай холбоотой зүйл дээр их чухал хууль. Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах байдлаа дордуулахгүй байх ёстой.

ШИНЭ МЭДЭЭ