МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Дарханы замыг хурдлуулах" ажлын хэсэг байгуулагдлаа
2021.11.02
Зам, Тээвэр

"Дарханы замыг хурдлуулах" ажлын хэсэг байгуулагдлаа

УИХ-ын гишүүн Г.Дамдинням арав хоногийн өмнө Дархан- Улаанбаатар чиглэлийн авто замын асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар мэдээлэл сонсох тухай асуулт оруулснаар асуудлыг тусгайлан хэлэлцсэн.

  • Энэ үеэр замын ажлыг эрчимжүүлэхийн тулд “Ажлын хэсэг” байгуулах саналыг дэвшүүлсэн.
  • Эдийн засгийн байнгын хороонд гаргасан саналыг минь тус хорооны гишүүд хүлээн авч, автозам барих ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар үүрэг, чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тогтоол гаргажээ.
  • Бүтэн жил гаруй замын араас хөөцөлдөж, шаардаж явсан ажил маань одоо “албажиж” байна.
  • Одоо гуйж биш шахаж ажиллахаас өөр арга байхгүй. Замыг чанартай, хугацаанд нь ашиглалтад оруулахын тулд ажлын хэсгийн гишүүдтэйгээ хамтран бүхий л хүч боломж, цаг заваа зарцуулж шахаж шаардах болно

Дамдинням гишүүний зүгээс дээрх асуудалд анхаарч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ