Эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа
2021.10.29
Эрүүл мэнд

Эмнэлгийн тоног төхөөрөмж гардууллаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ховд аймагт ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудынхаа төлөөлөлтэй уулзаж, Хүчилтөрөгч өтгөрүүлэгч 5 аппарат, Халдварт өвчнөөс хамгаалах иж бүрэн хэрэгсэл зэргийг хүлээлгэн өглөө.

Өнгөрөгч жилүүдтэй харьцуулахад Бүсийн оношилгооны төв санхүүжилт болон тоног төхөөрөмжийн хувьд харьцангуй сайжирсан. Үүнтэй холбоотойгоор техникийн болон ажиллах хүчний чадвараа улам дээшлүүлэн иргэдэд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй гэдгийг тэрээр онцолсон юм.

Мөн эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах орчин нөхцлийг бүрэн хангах, иргэд эмнэлгийн тусламж цаг алдалгүй авах бололцоог хангахын тулд Түргэн тусламжийн автомашин, Багийн эмчийн мотоцикл, Өрхийн эмнэлгийн засвар, БОЭТ-ийн их засвар зэрэг асуудлуудыг яаралтай шийдвэрлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ