2021.10.28
Эдийн засаг, Худалдаа
Т.Аубакир: Энэ чөлөөт бүсүүдэд ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
Чөлөөт бүс 16-17 жил болчихлоо. С.Амарсайхан сайд шуурхай оруулж ирж байгаад талархаж байна. Энэ гурван Чөлөөт бүсэд ямар ямар аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулах боломжтой вэ? Бизнес эрхлэгчдэд мэдээлэл нь тодорхой байх хэрэгтэй. Цагаан нуурын чөлөөт бүсийн хувьд 2005 онд байгуулагдсан ажлын аппарат ажиллаж байгаа, цалин аваад.
Нэг хашаа барьсан байдалтай байна. Замын-Үүдийн хил хаагдсантай холбоотой Алтанбулаг, Цагаан нуурын боомтоор ачаа орж ирж байна. Эндээс хархад тодорхой хэмжээний ажил хийгдэж чадвал бизнес эрхлэгчид цаашаа авч явж чадна. Замын Үүд шиг түлхэц өгөөд явбал үр дүнтэй. Энэ чөлөөт бүсэд ямар ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой байгаа нь тодорхой байх хэрэгтэй байна.
Түүний асуултад МУ-ын Шадар сайд С.Амарсайхан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Төсөвт тавьсан хоригийг хэлэлцлээ
2024.11.22
МОНГОЛ УЛСЫН 2025 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА
2024.11.09
Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд ажиллав
2024.10.08
Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд ажиллав
2024.10.07
Үндэсний цөөнхийн ТОД төлөөлөл
2024.09.03