ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо
2021.10.22
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

Сүхбаатар дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны 11 дүгээр хуралдаан 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр цахимаар хуралдаж 9 асуудал хэлэлцлээ.

     Хуралдаанаар:
-"Тогтоол хүчингүй болгох тухай" асуудлыг дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Д.Адъяасүрэн
-"Төрийн цол, одон, медалиар шагнуулах хүмүүсийг дэмжиж уламжлах тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
-“Зонхов хайрхан”-ыг тайх тахилгын тухай асуудлыг дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Г.Даваацэцэг
-"Дүүргийн Улаан загалмайн анхан шатны хороо байгуулах тухай" асуудлыг дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр
-"Хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулах тухай" асуудлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Осорваань
-"Тогтоолд нэмэлт оруулах тухай"
-"Тогтоолд өөрчлөлт оруулах тухай"
-"Олон нийтийн байцаагчийн тоог тогтоох тухай" асуудлуудыг дүүргийн ИТХ-ын дарга Б.Энхболд
-"Торгох шийтгэлийн орлого төвлөрүүлэх тухай" асуудлыг дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат нар тус тус танилцуулж тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.

ШИНЭ МЭДЭЭ