МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.26
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг 2022 онд хэрхэн нэмэгдүүлэх вэ?

УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

ЭМД-ийн сангийн орлого зарлагыг нэр төрлөөр нь оруулж ирэхгүй, бөөнд нь тавьсан байна. ЭМД-ын сан 2023 оноос чөлөөт үлдэгдэлгүй болно. Эхний ээлжид ямар нэг арга хэмжээ авах уу? Ковидын хууль ирэх оны 1 сарын 1-ээс дуусна.Ирэх жилийн Ковидын зардлыг яаж зохицуулах гэж байна вэ? 

Эрүүл мэндийн сайдаас асууя. Та эрүүл мэндийн ажилтныхаа цалинг 2 сая болгоно гээд байсан. Хэзээ ийм болох вэ? Цалин 20 хувь нэмэгдэнэ гэж та ярьж байна. Гүйцэтгэлээр санхүүжүүлнэ гэдгийг бүгд ойлгож байгаа юу? Хувийн эмнэлэг, клиник эмнэлэг дээр боломжтой. Харин орон нутагт болон өрхийн эмнэлэгт хүнд тусаж байгаа. Төв аймагт ажиллаж байхад тоног төхөөрөмж байхгүй байна.суманд юу ч байхгүй байгаа.

Амарзаяа сайдаа ажилгүйдэл нэмэгдэж байна. Цалин хөлс нэмэх талаар арга хэмжээ авах уу?

Түүний асуултад Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд, ХНХ-ийн сайд хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ