2021.10.26
Эдийн засаг, Худалдаа
Ч.Ундрам: Өндөр НДШ төлдөг иргэд эмнэлгийн үйлчилгээ авч чадахгүй байгаатай холбоотой ирэх онд ямар зохицуулалт орох вэ?
УИХ-ын НББХ-ны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам:
УИХ-ын НББХ-р Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж байхад зарчмын зөрөөтэй саналыг миний хувьд оруулж байсан.ХБИ-ийг дэмжих дэд сантай болсон.сая сайд энэ санд мөнгө орно гэж байна. Хэдэн төгрөг орох тооцоо байгаа юу? Юунд зарцуулах төлөвлөгөө байгаа юу? Нийгмийн даатгалтай холбоотой маш их гомдол ирж байна. Өндөр цалинтай иргэд өндөр татвар төлөөд эрүүл мэндийн үйлчилгээгээ авч чадахгүй хувийн эмнэлэгт хандаж байна. Цаашлаад бага цалингаар шимтгэл төлөх тал уруугаа орох магадлалтай байна гэсэн гомдол ирж байгаа. Үүн дээр бодлого байна уу?
ХНХ-ын сайдын багцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бассейн барихад 3,5 тэрбум гэсэн байна. Энэ суманд бассейн байгаа, Ковидын улмаас ажиллаагүй. Нэг суманд 2 бассейн хэрэггүй, сумын засаг дарга энэ төсвийг өөрчлөх хүсэлт гаргасан.
Өвчнийг эрт илрүүлэх зардал тавигджээ. Аудитын талаас ч гэсэн дэлгэрэнгүй зардал байхгүй, бүхэл зардал тавьсан байна гэжээ. Бүх иргэд энэ шинжилгээ, оношилгоонд орох уу? Өрхийн эмнэлгийн асуудал маш хүнд байна. Манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 22 мянга гаруй иргэдтэй 2 өрхийн эмнэлэгтэй Ковидын үед маш хүнд байна. Биднийг ярьсаар суутал тэнд хүний амь нас эрсдэх хүртэл аюултай болж байна. Эрүүл мэндийн төвтэй холбоотойгоор судалгаа хийж байж эрүүл мэндийн төв барьж байна уу? эсвэл гишүүдийн оруулсан саналыг хардаг уу?
Түүний асуултад салбар хариуцсан сайдууд хариулт өглөө.
ШИНЭ МЭДЭЭ
Ч.Ундрам: Үндсэн суурь зарчмаа зөв болгоё
2021.12.23
Шайбтай хоккейн ахмадын УАШТ боллоо
2021.12.13
Салбарын тэргүүний шагнал гардууллаа
2021.11.27