2021.10.26
Орон нутгийн хөгжил
УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллалаа
Тэрээр аймгийн нэгдсэн эмнэлгийн удирдлагуудтай уулзан аймагт нэн шаардлагатай байгаа 5 ширхэг хүчилтөрөгчийн аппаратыг гардуулж өглөө .
Уулзалтын үеэр эмнэлгийн удирдлагууд 2022 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардлагатай суурин рентген аппарат, эмнэлгийн тоног төхөөрөмж, иж бүрэн тоноглолтой түргэний тэрэг зэрэг нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Гишүүний хувьд аймгийн эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамтран эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг түргэн шуурхай шийдвэрлэхээр зорин ажиллаж байна.