2021 оны байдлаар 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар ажиллаж байна
2021.10.25
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

2021 оны байдлаар 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар ажиллаж байна

Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд 100 тэрбум төгрөгийн санхүүжилтээр боловсролын салбарт 2021-2022 онд орон нутгийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны 819 нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн ажил хийгдэж байна.
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 330 гаруй сумын 220 мянга гаруй сурагч хүүхдүүд төслийн үр шимийг хүртэх юм.

2021 оны байдлаар 300 орчим ариун цэврийн байгууламжийг суурилуулахаар ажиллаж байна. Нүхэн жорлонг шинэчилж орчин үеийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь өөрчилж солих, ус багатай говь нутгийн онцлогт тохирсон септик буюу бага ус зарцуулж бохирыг зайлуулах технологийг хэрэглэж байна.

Энэ төслийн хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай, Цагаандэлгэр, Дэлгэрхангай сумдын ЕБС-иудын ариун цэврийн байгууламж барих төслийн ажлаар УИХ дахь ажлын хэсэг амралтын өдрөөр ажиллалаа.
Нүхэн жорлон нь хүн амын дундах ариун цэвэртэй холбоотой гардаг өвчлөлийн суурь болж байгаа чухал асуудал юм. Тиймээс хүүхэд, багачуудын эрүүл мэндийн өвчлөлийн шалтгааныг сууриар нь шийдэх чухал ач холбогдолтой төсөл.

Ингэж сургууль цэцэрлэгийн орчинд ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэснээр сурагчдын тэр дундаа өсвөр насны охидын эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчнөөс урдьчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ