2021.10.21
Эдийн засаг, Худалдаа
С.Чинзориг: Макро эдийн засагтай холбоотой асуудлыг энэ яаманд оруулах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хаиулт авлаа.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хөгжлийн бодлоготой байна гэж оруулсан. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулах гээд явж байна. Хөгжлийн яам байх ёстой гэдгийг дэмжиж байгаа ч энэ төслөөс харахад хүссэн үр дүнд хүрэхгүй харагдаж байна. Макро эдийн засагтай холбоотой асуудлыг энэ яаманд оруулах хэрэгтэй. Гишүүдийн өргөн барьсан хуулийг энэ хуультай нэгтгээд явбал сайн. Сайд нарын асуудлаа тооцсон уу? Хоёр яам 4 агентлаг нэмэх юм байна. Төсөв яаж байгаа вэ, бас орон тооны талаар тодруулмаар байна. Боловсролын хуулиар 12-р ангийн боловсролтой болгоно гэж байгаа. Үүнийг харж тооцоолсон уу? Хүүхэд харах үйлчилгээг яагаад НХХЯ-д шилжүүлж байна вэ?
Түүний асуултад ЗГХЭГ-ын сайд Ц.Нямдорж хариуллаа.