Аймгийн удирдлагуудад төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг санууллаа
2021.10.21
Орон нутгийн хөгжил

Аймгийн удирдлагуудад төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллахыг санууллаа

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ш.Адьшаа нар Ховд аймгийн удирдлагууд, байгууллагын дарга нартай уулзаж, мэдээлэл сонсож, тодорхой үүрэг чиглэл өглөө.

Хамгийн гол нь хууль зөрчихгүй, худлаа хэлэхгүй, төр түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллана гэсэн амлалтандаа хүрч ажиллаарай. Ард иргэд зарим дарга, албан тушаалтны талаар надад гомдол, мэдээлэл ирүүлсээр байна. Энэ асуудлыг нягталж хариу өгөхийг үүрэг болголоо.
Ховд аймгийн хувьд энэ жил Улсдаа шилдэг 5 аймгийн нэг болж, өрсөлдөх чадвараараа байр ахисаар байгаа. Энэ амжилтыг ахиулж 2024 он гэхэд ДНБ-ийг 2 дахин нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараараа улсдаа эхний 5-д орох зорилт тавьж ажиллахыг чиглэл болголоо.

ШИНЭ МЭДЭЭ