МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.20
Улстөр

Ж.Сүхбаатар: Засгийн газрын бүтцэд өөрчлөлтүүд оруулах үед эрх мэдлийн хуваарилалтын асуудал гардаг

ТББХ-ны өнөөдрийн \2021.10.20\ хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөжжжжжж засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулж ирж байна. Эдийн засгийн хөгжлийн асуудал, цахим хөгжлийн асуудалд  бодлого баримтлан ажиллана гэж байна. Энэ бол цаг үе ээ олсон чухал асуудал. 

Эдийн засгийн хөгжлийн яамтай байж үзсэн. Эрх мэдлийн хуваарилалтын асуудал гардаг. Эдийн засгийн хөгжлийн сайд макро эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодлого, бодлого төлөвлөлтийн асуудал хариуцаж байна. Үүнд төрийн өмчийн удирдлага зохицуулалтын асуудал эдийн засгийн хөгжлийн сайдад байх уу? Сангийн сайдад байх уу? Эдийн засгийн тал руу байх ёстой байх. 

Төр хувийн хэвшлийн түншлэлийн асуудал бас байна. Хөрөнгө оруулалтын бодлого эдийн засгийн яам руу орсон байна. Үүнийг утгаараа төр хувийн хэвшлийн асуудал нь эдийн засгийн хөгжил тал даа байна гэж ойлгож болох уу? 

Үйлдвэржилтийн асуудал байна. Хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн асуудал ХХААЯ-тай холбоотой ч гэсэн хөрөнгө оруулалтын бодлогыг эдийн засгийн хөгжлийн сайд хариуцаж байгаа учраас үйлдвэржилтийн бодлогын асуудал яах вэ? Сангийн яамтай эрх мэдлээ булаацалддаг. Чиг үүрэг давхацдаг. 

Ойн агентлаг байгуулна гэж байсан. Тэр энэ тогтоолд харагдахгүй байна. Тэр тусдаа орж ирэх үү? Энэ бол том асуудал. Ер нь байгууллага байгуулж асуудал шийдэхийг хүмүүс шүүмжилдэг. Цахим хөгжил, харилцаа холбооны яам их ажил хариуцна. Харилцаа холбооны зохицуулах хороо гэж засгийн газрынх  ч юм шиг биш ч юм шиг байгууллага байдаг. Энэ байгууллагатай давхардал үүсэх үү? 

Түүний асуултад ЗГХГ-ын сайд Ц.Нямдорж хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ