2021.10.15
Батлан хамгаалах, Аюулгүй байдал
Ё.Баатарбилэг: Цар тахлын хүнд үед ОБЕГ-ын албан хаагчид маш сайн ажиллаж байгаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:
Онцгой байдлын албан хаагчид байгаль цаг уурын, гамшиг ослын маш хүнд нөхцөлд ажилладаг. Юм бүхний түрүүнд л явдаг. Цар тахлын хүнд цаг үед онцгой байдлын алба хаагчид маш сайн ажиллаж байгаа. Эдгээр ажилчдын цалин хөлс, урамшууллыг нэмэгдүүлж нийгмийн баталгааг сайжруулах тал дээр анхаарах ёстой гэж долоодугаар сард төсвийн тодотгол хэлэлцэж байхад хэлж байсан. Энэ цар тахлын үед ажиллаж байгаа хүмүүсийн цалин хөлс, урамшуулал нэмэгдсэн үү?
Жилд нэг урамшуулал өгөх асуудал орж ирж байгаа юм байна. Энэ 2022 оны улсын төсвийн тухай хуульд суусан уу? 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс онцгой байдлын албан хаагчид удаан жил ажилласны нэмэгдэл урамшуулал авах боломж байгаа юу?
Түүний асуултад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хариулав.