МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Хүний эрх

Н.Энхболд: Хүн яллана гэдэг нэг хүний шийддэг асуудал биш

Улсын Их Хурлын чуулганы 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхболд: 

Хуулийн төсөлд дээр бичигдсэн зүйлээс асуух асуулт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 19-р зүйлд доор дурдсан агуулагатай 2 хоёрдахь хэсэг нэмсүгэй гээд энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлд буцаана гэсэн байна. Үүнд хүмүүс гайхаж янз бүрийн асуулт тавиад байгаа юм. Шүүх хэрэгсэхгүй болсон хэрэг гэдэг бол тухайн шүүгдэж байгаа хүнд холбогдож байгаа хэргийг цагаатгана гэсэн үг. Хэргийг нь хэрэг бүртгэлд буцаахаар дахиад энэ хэрэг дээр хэрэг бүртгэл нээнэ гэсэн үг үү? 

Хүн яллана гэдэг шүүх прокурор цагдаа гээд олон байгууллага хамарсан асуудал байдаг учраас дараагийн хэлэлцүүлэгт тэдгээр байгууллагын саналыг харах хэрэгтэй. 

ШИНЭ МЭДЭЭ