МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Эрүүл мэнд

Ё.Баатарбилэг: Ё.Баатарбилэг: Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалин хөлсийг төсөвт хэрхэн суулгасан бэ?

УИХ-н чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн  2022  оны  төсвийн  тухай  хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 

2022 он бол манай улсын хувьд төдийгүй дэлхийн улс орны хувьд сориил шаардсан ийм жил болно гэж олон улсын шинжээчид үзэж байгаа. 

Эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагч нарын цалингийн асуудал яаж сууж байгаа вэ? Хавар гурван талт хэлэлцээрийн үеэр эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэл, сангийн яам, эрүүл мэндийн яам тодорхой ойлголцолд хүрсэн. Эрүүл мэндийн салбарынхан суулт хийж нилээн зүйл болсон. Ирэх жилийн төсөвт 20 орчим хувиар нэмэгдүүлэх асуудал яригдсан. Энэ 2022 оны төсөвт суусан уу? Эрүүл мэндийн салбарынхан маш хүнд нөхцөлд ажиллаж байна. 

Мөн төрийн өмчийн компанийн асуудлыг яаж тусгаж оруулсан бэ? Зарим төрийн өмчит компаниуд улсын төсөвт орлогоо төвлөрүүлж төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт харьяалагдаж шийдвэрээ гаргаад явдаг. Зарим төрийн өмчит компаниуд орлого, зарлага нь яаж байгаа нь мэдэгдэхгүй. Бүүр болохгүй болоод ирэхээр төр рүү ханддаг. Төрийн өмчит байгууллагатай холбоотой ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ