МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Хүний эрх

Ё.Баатарбилэг:Шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой засаж, сайжруулах асуудлууд их байгаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асуулаа. 

Шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой засан сайжруулах асуудлууд их байгаа. Ялангуяа шүүх эрх мэдлийн шинэчлэлт явагдаж байгаатай холбоотой шүүх эрх мэдлийн байгууллагууд, прокурорын байгууллагуудтай холбоотой олон нийтийн дунд хэл ам их гардаг. Үүнийг засаж сайжруулахаар хуулийн төсөл орж ирж байна. 

Нэгэнт шүүх, прокурорын байгууллагуудтай холбоотой асуудлууд орж ирж байгаа учраас хуулийн төсөл дээр тус байгууллагуудаас хэлэлцүүлгийн шатанд орж ирж асуултад хариулах, тайлбар өгөх боломж байгаа юу? 

Хууль санаачлагч нар асуултад хариулаад тайлбарлаад явна. Энэ хуулийг амьдрал дээр хэрэгжүүлэх байгууллага ямар байр суурьтай байгаа вэ? Үнэхээр энэ хууль санаачлагчийн яриад байгаа зүйлүүд амьдрал дээр байгаа юу? гэдгийг асууж тодруулмаар байна. Энэ хуулийн төслийн танилцуулга дээр Улсын дээд шүүх болон прокуророос ирсэн саналууд гарсан.

Дээд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүн хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хуулийн зорилгод нийцэхгүй байна гэж шүүхээс орж ирсэн байна. Прокуророос үндэсн хуулийн 40-р зүйлд заасан суурь зарчимтай зөрчилдөж байна гэсэн байна. Мөн гэм буруутай эсэхийг дүгнэх үе шатанд мөрдөн шалгах тодорхой ажил гүйцэтгэснээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бие даасан  хуулиуд зөрчигдөхөөр байна гэх мэтээр энэ хуулинд хууль зөрчигдөөд байна гэж санал өгсөн байна. 

Тэгэхээр эдгээр байгууллагаас хүмүүсийг оруулж санал асуулгад оролцуулах боломж байна уу? Эрүүгийн энэ заалттай холбоотой ойр ойр өөрчлөлт оруулаад байхаар хүндрэл учруулах юм биш үү? 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хариулав. 

ШИНЭ МЭДЭЭ