МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.14
Эдийн засаг, Худалдаа

С.Чинзориг: Хөдөө орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах нөхцөл боломжийг хангаж өгөх хэрэгтэй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.14\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /Ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/-ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзриг асуулт асуулаа. 

Энэ танилцуулгаас харахаар вакцинд хамрагдалтаар дэлхийд өндөр орсон гэсэн байна. Ор дэлгэлтийн байдлыг харахаар бас өндөрт байна гэнэ. Яагаад энэ халдварын тоо буурахгүй, тогтмол өндөр байгаад байна вэ? Яагаад нас баралт буурахгүй байна вэ? Халдварын голомтыг бууруулах зорилтоор ямар арга хэмжээ авч байна вэ? 

Хоёр хүсэлт байна. Яам өөрсдөө бодлого барьж, мэдэж байгаа хүмүүс атлаа орон нутгийн эрүүл мэндийн төвүүдийн ажиллах нөхцөл боломжийг нь хумиад байна. Өвөрхангай аймгийн Баянгол сумын магадлангийн хугацааг сунгаж өгөөч гэж өнгөрсөн зун хүссэн. Тэр магадлангийн хүмүүс нь ирээгүй амарч байгаа гэж явсаар байгаад 7 дугаар сарын 24-ны өдөр хугацаа нь дууссан. Магадланг 8 дугаар сарын 26-наар сунгасан байна. Сунгахдаа 8-р сарын 26-наас эхлэн хоёр жилийн хугацаатай сунгачихсан. Энэ шийдвэрээс болооод 2 сар магадлан байхгүй гээд эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээ авч чадаагүй байна.Яагаад яам магадланг сунгахдаа хугацаа алдалгүй сунгах арга хэмжээ авч чадахгүй байна вэ? Энэ талаар шийдээд өгнө гэсэн байхгүй байна. 

Өвөрхангай аймагт тархалт бас өндөр байна. Хөдөө орон нутгийн эмнэлэгт машины асуудал шийдэж өгнө гэсэн одоо болтол байхгүй. Шуурхай, шийдэмгий, хурдтай ажиллах хэрэгтэй байна. 

Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ