2021.10.13
Эрүүл мэнд
Б.Энх-Амгалан: Азийн хөгжлийн бакнаас авах хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтанд хянуур хандах хэрэгтэй
АБГББХ-ны өнөөдрийн \2021.10.13\ хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /ковид 19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа.
Цар тахлаас урдчилан сэргийлэх, ард иргэдээ хамгаалах, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр олон улсын банк санхүүгийн байгуулгаас хөнгөлөлттэй бага хүүтэй зээл авч байгаад талархаж байна.
Гэрээний заалт дээр олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх гэж орсон байна. Би тээвэрлэлтийн асуудалаар хоёр удаа асуухад та нар хариулаагүй. Эрээн, Замын-Үүд хоёрын хооронд 6 мянган юанаар явдаг байсан бол одоо 70 мянган юань болсон. Энэ зээлийн ихэнхи нь тээвэрт яваад байх юм биш биз. Төлөвлөгдөөгүй зардал гарсан гээд энэ ажил зогсоод гацах вий.
Энэ зээлийн 50 хувийг Засгийн газрын хэрэгцээ шаардлагад авна гэж тодорхойгүй зүйл хэллээ. Нэг талдаа би нөөцөндөө авч байна гэж ойлголоо. Хэрэгтэй хэрэгггүй зүйлд зараад зээлийн хэлэлцээрээс өөр зүйлд зарцуулагдах вий гэж сэрэмжлүүлж байна. Сайн хараарай.
ШИНЭ МЭДЭЭ
Цар тахлын хуулийг сунгах асуудлыг хэлэлцлээ
2021.12.29
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнийг томиллоо
2021.12.02