МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянгол дүүрэгт улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж буй автозамын ажлуудын явцтай танилцлаа
2021.10.10
Барилга, Хот байгуулалт

Баянгол дүүрэгт улсын төсвийн санхүүжилтээр хийгдэж буй автозамын ажлуудын явцтай танилцлаа

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүрэгт 2021 онд улсын төсвийн санхүүжилтээр 28.3 тэрбум төгрөгийн автозамын ажил хийхээр санаачлан, санхүүжилтийг төсөвт тусгуулсан.

Баянгол дүүргийн нийт 19 хорооны 79 байршилд, нийт 22.4 км талбайг хамрахаар том бүтээн байгуулалт болж байгаа бөгөөд замын ажлын гүйцэтгэл 70 орчим хувьтай явагдаж байна. Цар тахлаас үүдэлтэй хүндрэлүүд автозамын ажлын гүйцэтгэлд тодорхой хэмжээгээр нөлөөлж байсан ч гүйцэтгэгч компанийн зүгээс ажлаа шуурхай хийж гүйцэтгэж байна.

Баянгол дүүргийн зүгээс ч талбай чөлөөлөх чиглэлд шуурхай, санаачилгатай ажиллаж байгаа юм.

Ж.Ганбаатар гишүүний зүгээс иргэдийн тав тухтай амьдрахад чухал үүрэг гүйцэтгэдэг, суурь дэд бүтэц болдог автозамын ажилд голлон анхаарч ажиллаж байна гэдгээ онцолсон юм.

Мөн ирэх жилүүдэд гудамж талбайн тохижилтод илүү анхаарсан бүтээн байгуулалтын ажлууд хийнэ гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ