МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.10.05
Улстөр

Н.Энхболд: Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг шахаж хэлэлцэж болохгүй

Төрийн байгуулалтын байнгын хорооны /2021,10,05/ны өдрийн  хуралдаанаар Байнгын хорооны тогтоолын төсөл/Намрын ээлжит чуулганы 10 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглабар батлах тухай/ хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

Төрийн албаны хуульд орох гэж байгаа нэмэлт өөрчлөлтийн талаар товчхон мэдээлэл хүргээч. Энэ хуулийн товч танилцуулгыг сонсъё. Хяналт шалгалтын тухай хуулийн ажлын дэд хэсэг хуралдана гэсэн байна, энэ хэсэгт ямар хүмүүс орсон бэ? Цаглабартай болно гэж хууль гаргасан. Чухал хуулийг гаргах хэрэгтэй ч томоохон хууль дээр заавал цаганд захирагдаж баталж болохгүй, хариуцлагатай хандах ёстой. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат нар хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ