2021.09.29
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааг идэвхжүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 29-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийж Үндэсний зөвлөлийн Ажлын алба байгуулахаар боллоо.
- Мөн “Эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн жагсаалт”-д нэмэлт өөрчлөлт оруулж, ШУТИС-ийн Ой модны сургалт, судалгааны хүрээлэн, ШУТИС-ийн харьяа Дулааны, техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэн, ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэн, ШУА-ийн харьяа Технологийн инкубатор гэж нэмж, сэргээн байгууллаа.
- Дундын ашиглалттай болон сүлжээ лабораториудын үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмж, урвалж бодис, бусад туршилтын материал худалдан авах ажлыг хөнгөвчлөх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг БСШУ-ы сайдад даалгалаа.
- Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглах, улсын тусгай хэрэгцээний газарт авах асуудлыг судалж, шийдвэрлүүлэхийг үүрэг болгосон юм.
- Мөн салбарын үйл ажиллагаанд үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, цахим шилжилтийг эрчимжүүлэх, хүний нөөцийг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусгах нь зүйтэй гэлээ.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13