"Эерэг монгол 2021" чуулганаас 34 санал бүхий зөвлөмж гарлаа
2021.09.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

"Эерэг монгол 2021" чуулганаас 34 санал бүхий зөвлөмж гарлаа

Залуучуудын оролцоог нэмэгдүүлж, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах зорилготой “Эерэг монгол 2021” чуулганыг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ивээл дор JCI Монгол, JCI Централ салбар байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөгжил дэвшилд залуучуудын оролцоо” гэсэн уриан дор 9-р сарын 20, 23, 27-нд зохион байгууллаа.

Энэ жилийн чуулган зохион байгуулах хорооноос “Тэгш оролцоог хангах” гэсэн зорилт тавьсан бөгөөд уг зорилтынхоо хүрээнд анх удаа Төрийн байгууллага, Олон улсын байгууллагууд, Иргэний нийгмийн байгууллагууд, Мэргэжлийн холбоод болон Ажил олгогчдын төлөөллийг чуулганд хамруулж чадсан юм. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт” гэсэн багц сэдвүүдийг хөндөж цуврал хэлэлцүүлэг өрнүүлэв.

JCI Монгол байгууллагын хувьд нийгэм рүү чиглэсэн аливаа асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулж чаддаг. Энэ утгаараа “Эерэг Монгол 2021” чуулганыг амжилттай зохион байгуулж байгаад чуулганд оролцогч талууд талархал илэрхийллээ. Чуулганы гол зорилго нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгарч буй гол асуудал бэрхшээлийг тодорхойлох, түүнийг даван туулахад нөлөөлөхүйц санал зөвлөмжүүдийг нэгтгэн гаргаж Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Чуулганаас гарсан 34 санал бүхий зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн бодлогын зөвлөх Ч.Ундрахбаярт гардуулж өглөө.

ШИНЭ МЭДЭЭ